Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Байгалийн чулуу хилээр нэвтрүүлэхийг завдав

Булган авто замын боомтоор дөрөвдүгээр сарын 29-ний өдөр БНХАУ-ын гурван иргэн БНХАУ руу хил нэвтрэх үедээ 15 кг байгалийн чулууг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг хилчид илрүүлж, Гаалийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Байгалийн чулуу хилээр нэвтрүүлэхийг завдав
Байгалийн чулуу хилээр нэвтрүүлэхийг завдав. Зураг: МҮОНРТ

Булган авто замын боомтоор дөрөвдүгээр сарын 29-ний өдөр БНХАУ-ын гурван иргэн БНХАУ руу хил нэвтрэх үедээ 15 кг байгалийн чулууг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг хилчид илрүүлж, Гаалийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Мөн тус боомтоор дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Ховд аймгийн Булган сумын иргэн Б нь ХОҮ 48-14 улсын дугаартай автомашинд чонын арьс хоёр ширхэг, бугын эвэр нэг ширхэг, цагаан өнгийн байгалийн чулуу 30 кг-ыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг хилчид илрүүлэн Булган сумын Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгөөд байна.

Хуваалцах