Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Байгалийн чулуу түүж буй зөрчлийг арилгуулна

Иргэд зөвшөөрөлгүйгээр байгалийн өнгөт чулуу эрэх , хайх, түүх үйл ажиллагаа явуулж “Ашигт малтмалын тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь / Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Байгалийн чулуу түүж буй зөрчлийг арилгуулна
Байгалийн чулуу түүж буй зөрчлийг арилгуулна. Зураг: МҮОНРТ

Иргэд зөвшөөрөлгүйгээр байгалийн өнгөт чулуу эрэх , хайх, түүх үйл ажиллагаа явуулж “Ашигт малтмалын тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь / Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно. Байгалийн өнгөт болон үнэт чулууг түүх, олборлох үйл ажиллагааг ердийн ашигт малтмалын адил тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ./ хэсгийг зөрчиж байна.

Мөн хөрсөн дээрх чулууг түүх, газрыг хөндөн чулуу эрж хайснаас байгаль орчинд сөргөөр нөлөөлж тоосжилт, цөлжилт, хөрсний эвдрэл, доройтол үүсэх нөхцөл бүрдэж байна.

2017 он гарсаар энэ зөрчил давтан гарч байгаатай холбогдуулан бүх сумдын Засаг дарга, нийт иргэдэд улсын байцаагчийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 13-04-010/02 дугаартай албан шаардлагыг хүргүүллээ. Мөн Дэлгэрцогт сумын Засаг даргаас ирүүлсэн хүсэлтийн дагуу 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгалийн өнгөт чулуу хууль бусаар түүж байгаатай холбоотой зохион байгуулсан хэлэлцүүлэгт оролцож холбогдох хууль, дүрэм журмыг сурталчлан 30 иргэдэд байгалийн өнгөт чулууны талаарх зөвлөмжийг өгч ажиллалаа.

Цаашид иргэд зөвшөөрөлгүйгээр байгалийн өнгөт чулуу түүх, эрэх хайх үйл ажиллагааг явуулсан зөрчил илэрвэл Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гучаас тавь дахин /8400000-12000000/ нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох учир дээрх зөрчлийг гаргахгүй байх, байгаль орчноо хамгаалахыг нийт ард иргэдэд анхааруулж байна.

Хуваалцах