Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Байгалийн чулуун замын байршлыг өөрчиллөө

Гэндэнгийн гудамж хүртэлх 0.26 км авто замуудыг барихад газар чөлөөлөх боломжгүй болсон тул байршлыг өөрчилөхөөр нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа. Захирамжийн дагуу БГД, 19-р хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 57-р байрнаас хойш 58-р байрны зүүн талаар Чингүнжавын

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Байгалийн чулуун замын байршлыг өөрчиллөө
Байгалийн чулуун замын байршлыг өөрчиллөө. Зураг: МҮОНРТ

Энэ онд 9 байршилд байгалийн чулуугаар зам барихаар батлагдсан ч хоёр байршилд буюу Чингэлтэй дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт орших Жигжиджавын гудамжийг Энхтайваны өргөн чөлөөтэй холбох 0.1 км, Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт орших Жамъян гүний гудамжнаас Гэндэнгийн гудамж хүртэлх 0.26 км авто замуудыг барихад газар чөлөөлөх боломжгүй болсон тул байршлыг өөрчилөхөөр нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа. Захирамжийн дагуу БГД, 19-р хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 57-р байрнаас хойш 58-р байрны зүүн талаар Чингүнжавын гудамжтай холбогдох байгалийн чулуун хучилттай авто зам, БГД, 18-р хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, Номун эмнэлгийн зүүн талын орон сууцны хороолол доторх авто замаас 84-р байр хүртэлх зайд байгалийн чулуун хучилттай авто зам барихаар боллоо гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.

Хуваалцах