Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Байгалийн хий дамжуулах хоолой дэлбэрчээ

БНХАУ-ын Гуйчжоу мужийн баруун хэсэгт орших суурин газар байгалийн хий дамжуулах хоолой дэлбэрч 8 хүн нас барж, 35 хүн хүнд бэртсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Байгалийн хий дамжуулах хоолой дэлбэрчээ
Байгалийн хий дамжуулах хоолой дэлбэрчээ. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын Гуйчжоу мужийн баруун хэсэгт орших суурин газар байгалийн хий дамжуулах хоолой дэлбэрч 8 хүн нас барж, 35 хүн хүнд бэртсэн байна.

"Синьхуа" агентлагийн мэдээлснээр их хэмжээний бороо орж, улмаар хөрсний нуралтаас болж байгалийн хий дамжуулах хоолой гэмтэж, сүйдсэнээс дэлбэрэлт үүссэн гэж таамаглаж байгаа талаар онцолсон байна.

БНХАУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр энэ талаар мэдээлэхдээ дэлбэрэлт маш хүчтэй байсан төдийгүй дэлбэрэлтээс болж гарсан гал 3 км-ийн цаанаас харагдсан талаар мэдээлсэн юм. Одоогоор орон нутгийн цагдаа нар болон гал сөнөөгчид, аврагчид дэлбэрэлтэд өртсөн иргэдийг аврах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм. Мөн дэлбэрэлт гарах болсон шалтгааныг болон хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байна.

Хуваалцах