Байгалийн хийн үнийг хямдрууллаа
Байгалийн хийн 1000 шоо метр тутмын үнийг хямдруулж, 268,5 доллар байлгахаар Украины "Нафтогаз" болон Оросын "Газпром" компани мягмар гарагт Москва хотноо болсон Украин Оросын уулзалтын дараа зөвшилцжээ.
Мэдээллийн алба

Байгалийн хийн 1000 шоо метр тутмын үнийг хямдруулж, 268,5 доллар байлгахаар Украины "Нафтогаз" болон Оросын "Газпром" компани Мягмар гарагт Москва хотноо болсон Украин Оросын уулзалтын дараа зөвшилцжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Украины Ерөнхийлөгч Виктор Янукович нарын оролцоотойгоор "Газпром" болон "Натфтогаз" уг хэлэлцээрт гарын үсэг зуржээ.
"Орос улс Украинд их хөнгөлөлттэй үнээр байгалийн хий нийлүүлсээр ирсэн бөгөөд 10 тэрбум гаруй доллар хэмнэхэд Киевт тусалсан" гэж Путин мэдэгдэв.
Урьд нь мэдээлж байсанчлан, одоо Оросоос Украинд нийлүүлж буй байгалийн хийн 1000 шоо метр тутмын үнэ 400 орчим доллар байгаа юм.


















