Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Байгалийн онцгой нөхцөлд хамтран ажиллахаар боллоо

Байгалийн онцгой нөхцөлд ЗТЯ, ОБЕГ, ЗЦГ, УЦУОШГ хамтран ажиллахаар боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Байгалийн онцгой нөхцөлд хамтран ажиллахаар боллоо
Байгалийн онцгой нөхцөлд хамтран ажиллахаар боллоо. Зураг: МҮОНРТ

Байгалийн онцгой нөхцөлд ЗТЯ, ОБЕГ, ЗЦГ, УЦУОШГ хамтран ажиллахаар боллоо. Байгалийн гамшиг болон аюулт үзэгдэл, түүнээс шалтгаалсан замын хөдөлгөөн хэвийн үргэлжлэх боломжгүй нөхцөлд зам тээврийн осол гэмтлээс иргэдийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, аврах, учирсан хор аюулыг арилгах сэргээн босгох үйл ажиллагааг Зам, тээврийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Замын цагдаагийн газар, Цаг уур, орчны шинжилгээний газар хамтран зохион байгуулахаар Санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал, ЗЦГ-ын дарга, хурандаа Ү.Зоригтбаатар, УЦУОШГ-ын дарга Д.Цогт-Очир нар гарын үсэг зурж баталгаажууллаа. Дээрх байгууллагууд байгаль, цаг агаарын аюулт гамшигт үзэгдлийн үед авто зам, давааны нөхцөл байдал, авто зам, тээврийн ослын тухай мэдээллийг харилцан солилцож ажиллах юм. Түүнчлэн авто зам, давааны цасыг цэвэрлэх, халтиргаа гулгааг арилгах, зам, замын байгууламжийн эвдрэл гэмтлийг засах ажлыг цаг алдалгүй хийхийг салбарын яам зохион байгуулах юм. Мөн тээврийн хэрэгслийг саадгүй, аюул осолгүй зорчих боломжоор хангах, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, хэсэгчлэн хаах, хөдөлгөөнийг бүрэн хориглох тохиолдолд тухайн нөхцөл байдалд шаардлагатай техник хэрэгслийг гаргаж, хөдөлгөөнийг механик хэлбэрээр хаах ажлыг ЗТЯ зохион байгуулах юм. Эх сурвалж: Зам тээврийн яам

Хуваалцах