Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Байгалийн шинэ бодис хорт хавдрыг эмчилдэг болохыг тогтоожээ

“Эрдэмтдийн үг” цуврал лекцийн зочин эрдэмтнээр ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн Байгалийн нэгдлийн химийн лабораторийн эрхлэгч, академич Д.Батсүрэн оролцож, “Эх орны байгалийн химийн нэгдлийн судалгаа, өвөрмөц бүтэц, биологийн идэвхи” сэдвээр олон нийтэд зориулан нээлттэй лекц уншихаар

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Байгалийн шинэ бодис хорт хавдрыг эмчилдэг болохыг тогтоожээ
Байгалийн шинэ бодис хорт хавдрыг эмчилдэг болохыг тогтоожээ. Зураг: МҮОНРТ

“Эрдэмтдийн үг” цуврал лекцийн зочин эрдэмтнээр ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн Байгалийн нэгдлийн химийн лабораторийн эрхлэгч, академич Д.Батсүрэн оролцож, “Эх орны байгалийн химийн нэгдлийн судалгаа, өвөрмөц бүтэц, биологийн идэвхи” сэдвээр олон нийтэд зориулан нээлттэй лекц уншихаар боллоо.

Лекц энэ сарын 4-ний өдрийн 15.00 цагт “Танан” төвийн хурлын танхимд / Спортын төв ордны зүүн хойно/ болно. Энэхүү лекцэд монгол орны эмийн зарим ургамлын биологийн идэвхт нэгдлийн химийн судалгааны үр дүнд олдсон байгалийн шинэ нэгдлүүд, тэдгээрийн өвөрмөц бүтэц, байгууламж, химийн ба спектрийн шинж чанар, биологийн идэвхийн талаар ярих юм.

Түүнчлэн монгол орны эмийн ургамлын хоёрдогч метаболит нь илүү исэлдсэн төлөвт оршдог өвөрмөц зүй тогтолтой болохыг зарим бодисын жишээн дээр тайлбарлаж, арилнафталины эгнээний байгалийн шинэ бодис-дауринол нь хүний төрөл бүрийн хорт хавдрыг эмчлэх, урьдчилан сэргийлэх өндөр идэвхтэй болохыг баталсан талаарх судалгааны үр дүнгээс олон нийтэд танилцуулах юм.

Хуваалцах