Байгалийн түүхийн музей шинэ байртай болно
Байгалийн түүхийн музейн барилга 1953 онд ашиглалтад оржээ.
Мэдээллийн алба

Байгалийн түүхийн музейн барилга 1953 онд ашиглалтад орсон бөгөөд үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан тул өнгөрсөн зургаадугаар сарын 1-нд музейг хаасан. Харин наймдугаар сараас эхлэн үзмэрүүдийг зөөж, хадгалах ажлыг эхлүүлсэн. 2014 оноос музейн олон нийтийн танхимыг буулгаж, шинэ барилгыг эхлүүлнэ. Байгалийн түүхийн музейн барилгыг 2016 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.


















