Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Байгалийн түүхийн музейг барих хөрөнгийн хэмжээ 74 тэрбум төгрөгт хүрчээ

Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их тетар, Чингис хааны музeй зэрэг 8 байгууламжийг барихад ойролцоогоор 200 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэж тооцоолсон.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Байгалийн түүхийн музейг барих хөрөнгийн хэмжээ 74 тэрбум төгрөгт хүрчээ
Байгалийн түүхийн музейг барих хөрөнгийн хэмжээ 74 тэрбум төгрөгт хүрчээ. Зураг: МҮОНРТ

Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их тетар, Чингис хааны музeй зэрэг 8 байгууламжийг барихад ойролцоогоор 200 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэж тооцоолсон. Ингээд Засгийн газар жилийн өмнө шаардлагатай хөрөнгийг шийдэж өгсөн ч зарим төслийн зураг төсөл дутуу, тооцоолж байсан төсвөөс хэд дахин өндөр үнэ хэллээ гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдлээ. Тухайлбал, Байгалийн түүхийн музейг барих хөрөнгийн хэмжээ 74 тэрбум төгрөгт хүрчээ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг яриаг сонсгоё.

Үндэсний өв соёл, түүхэн уламжлал, урлагийн бүтээлээ бид дэлхийд таниулах жуулчид татах зорилгоор Засгийн газар бүх төслийг дэмжсэн. Үүгээр зогсохгүй санхүүжилтийн эх үүсвэрийг ч шийдсэн. Гэтэл ажлаа хийдэггүй дарга, амлалтаа биелүүллэггүй зарим нөхдөөс болж энэ ажил нэг жил гацаанд орлоо. Цаашид ажиллаж чадахгүй бол ажлаа өг гэсэн хатуу сануулгыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох албан тушаалтнуудад өглөө.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их тетарын барилга барих төслийн баг болон удирдах нэр бүхий албан тушаалтанд 14 хоногийн хугацаатай үүрэг өглөө. Тэд энэ хугацаанд барилгын зураг төсөл, шаардагдах хөрөнгийн хэмжээг тодорхой болгох юм.

Хуваалцах