Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг 66.7 хувиар өсчээ

хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг 23.3, байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг 66.7 хувиар өсчээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг 66.7 хувиар өсчээ
Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг 66.7 хувиар өсчээ. Зураг: МҮОНРТ

Энэ оны эхний дөрвөн сард бүртгэгдсэн хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг 2020 оны мөн үетэй харьцуулбал хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг 58.2, хууль бусаар ан агнах гэмт хэрэг 30.6 хувиар буурсан байна. Харин хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг 23.3, байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг 66.7 хувиар өсчээ.

Түүнчлэн эхний дөрвөн сард бүртгэгдсэн хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг гэмт хэргийн ангиллаар авч үзвэл хөнгөн төрлийн гэмт хэрэг 2020 оны мөн үед 263 хэрэг байснаас 219 болж 16.7, хүнд төрлийн гэмт хэрэг 2020 оны мөн үед 11 хэрэг байснаас 8 болж 27.3 хувиар буурсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүрээлэн буй орчны эсрэг 227 гэмт хэргийг бүртгэгдсэн зүйлээр нь авч үзвэл хууль бусаар мод бэлтгэх 127 буюу 56.0, хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох 46 буюу 20.3, хууль бусаар ан агнах 34 буюу 15.0, хууль бусаар байгалийн ургамлыг бэлтгэх 10 буюу 4.4, бусад төрлийн гэмт хэрэг 10 буюу 4.4 хувийг эзэлж байна.

Харин бүсчилсэн байдлаар авч үзвэл орон нутагт 204 буюу 89.9, нийслэлд 23 буюу 10.1 бүртгэгдсэнийг өмнөх 2020 оны мөн үетэй харьцуулбал орон нутагт 38 буюу 15.7, нийслэлд 9 буюу 28.1 хувиар буурсан байна.

Хуваалцах