Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Байгууллага бүр шилэн данстай болно

Энэхүү ажлын хүрээнд Шилэн дансны тухай, Төрийн сонгогдсон болон томилогдсон албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай, Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай гэсэн гурван хуулийн төслийг өргөн барихад бэлэн болгоод байгаа аж

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Байгууллага бүр шилэн данстай болно
Байгууллага бүр шилэн данстай болно. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газар, Иргэний танхимаас зохион байгуулсан Шилэн дансны тухай хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг боллоо. Шилэн дансны тухай хуулийн зорилго нь төсвөөс санхүүжих аливаа байгууллагын нягтлан бодох бүртгэл, тайлан тооцоо нь ил байж, ямар албан тушаалтан хэзээ юунд хэдэн төгрөг зарцуулсан талаар тухайн байгууллага өөрийн сайт болон интернэт хуудсанд тавьж үүнийг нь сонирхсон хүн бүхэн орж үзэх боломж бүрдүүлэх тухай аж. Энэхүү ажлын хүрээнд Шилэн дансны тухай, Төрийн сонгогдсон болон томилогдсон албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай, Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай гэсэн гурван хуулийн төслийг өргөн барихад бэлэн болгоод байгаа аж

Хуваалцах