Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Байгууллага, хамт олон, доноруудыг цусаа хандивлахыг уриаллаа

Цус сэлбэлт, судлалын үндэсний төвийн цусны нөөц багасах эрсдэлтэй байгаа

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Байгууллага, хамт олон, доноруудыг цусаа хандивлахыг уриаллаа
Байгууллага, хамт олон, доноруудыг цусаа хандивлахыг уриаллаа. Зураг: МҮОНРТ

БНХАУ-д COVID-19 вирусний халдвар дэгдсэнтэй холбоотойгоор Монгол Улсад хөл хорио тогтоож их, дээд сургуулиуд амарч, оюутнууд орон нутгийг зорьсон мөн олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байх шийдвэр гарсан. Үүнээс үүдэн Цус сэлбэлт, судлалын үндэсний төвийн цусны нөөц багасах эрсдэлтэй байгаа юм. ЦССҮТ-өөс дээрх нөхцөл байдалтай холбоотойгоор байгууллага, хамт олон, идэвхтэн, доноруудыг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд цусаа хандивлахыг уриаллаа. Тус уриалгыг бүрэн эхээр нь хүргэе.

Шинэ коронавирус /COVID-19/-ийн халдвараас сэргийлж Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байгаа билээ. Гэхдээ эмнэлгүүдэд Цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ, шаардлага ч хэвийн хэмжээнээсээ буурахгүй байгаа. Ийм онцгой нөхцөл байдал үүссэн үед цусны албаны үйл ажиллагааг дэмжиж, цусаа бэлэглэх сайн санааны үйлст байгууллага, хамт олноороо идэвхтэй хамрагдахыг нийт төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, иргэд, идэвхтэн доноруудад уриалж байна. Сар шинийн баярыг энэ удаад тэмдэглэхгүй байх захирамжийг төрийн шийдвэр гаргах түвшинд гаргаад байгаа нь цусаа бэлэглэх сонирхолтой хэн бүхэнд идэвхжих боломжтой цаг хугацаа юм. Таны бэлэглэсэн нэг удаагийн цус гурван хүний амийг аварна.

Хуваалцах