Байгууллагууд иргэдийг бие засах газраар үнэ төлбөргүй хангана
НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар батласан журмаар нийслэлд худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа албан байгууллагууд үйлчлүүлэгчдээ бие засах газраар үнэ төлбөргүй хангахаар болсон. Тодруулбал, Худалдаа, үйлчилгээний журмын 4.18-т “Худалдаа, үйлчилгээ болон эрүүл мэндийн үйлчилгээ эрхэлж байгаа байгуу
Мэдээллийн алба

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар баталсан журмаар нийслэлд худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа албан байгууллагууд үйлчлүүлэгчдээ бие засах газраар үнэ төлбөргүй хангахаар болсон. Тодруулбал, Худалдаа, үйлчилгээний журмын 4.18-т “Худалдаа, үйлчилгээ болон эрүүл мэндийн үйлчилгээ эрхэлж байгаа байгууллага, аж ахуйн нэгж, иргэд нь өөрийн бие засах газраар /ариун цэврийн өрөө/ иргэд, үйлчлүүлэгсдэд үнэ төлбөргүй үйлчилнэ” гэж заасан. Тиймээс иргэд, үйлчлүүлэгсэд өөрийн үйлчлүүлсэн албан байгууллагын бие засах газарт төлбөр төлөхгүй байх эрхтэй.


















