Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Байгууллагууд өөрийн эзэмшлийн 50 хүртэлх метр талбайн халтиргааг арилгах үүрэгтэй

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд орчмын 50 метр газрын арчилгаа цэвэрлэгээг хариуцаж ажиллах үүрэг хүлээдэг. Энэ тухай НИТХ-ын тогтоолд иргэн, аж ахуйн нэгж гаднах 50 метр газрын арчилгаа

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Байгууллагууд өөрийн эзэмшлийн 50 хүртэлх метр талбайн халтиргааг арилгах үүрэгтэй
Байгууллагууд өөрийн эзэмшлийн 50 хүртэлх метр талбайн халтиргааг арилгах үүрэгтэй. Зураг: МҮОНРТ

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд орчмын 50 метр газрын арчилгаа цэвэрлэгээг хариуцаж ажиллах үүрэг хүлээдэг. Энэ тухай НИТХ-ын тогтоолд иргэн, аж ахуйн нэгж гаднах 50 метр газрын арчилгаа цэвэрлэгээ болон цас, мөсийг цэвэрлэх тухай тодорхой зааж өгсөн байдаг. “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Дотоод хяналтын мэргэжилтнүүд Энхтайваны өргөн чөлөө дагуу үйл ажиллагаа явуулдаг 325 байгууллагад цас мөсөө цэвэрлэж, халтиргаа, гулгаагүй байлгах мэдэгдэл тараасан юм. Уг үүргээ биелүүлээгүй, хариуцсан 50 метр газрынхаа цас, мөсийг цэвэрлээгүйгээс иргэд гэмтэж бэртсэн тохиолдолд тухайн аж ахуйн нэгжээс нэхэмжлэл хүсэх эрхтэй болохыг сануулж байна.

Хуваалцах