Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Байгууллагынхаа үнэ цэнийг хамтдаа сайжруулъя

Санхүүгийн зохицуулах хорооны Дотоод хяналтын хэлтсээс санаачлан “Байгууллагынхаа үнэ цэнийг хамтдаа сайжруулъя” сэдэвт сургалт зохион байгууллаа. Хорооны стратеги зорилгод нийцүүлэн ажилтнуудын идэвх оролцоо,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Байгууллагынхаа үнэ цэнийг хамтдаа сайжруулъя
Байгууллагынхаа үнэ цэнийг хамтдаа сайжруулъя. Зураг: МҮОНРТ

Санхүүгийн зохицуулах хорооны Дотоод хяналтын хэлтсээс санаачлан “Байгууллагынхаа үнэ цэнийг хамтдаа сайжруулъя” сэдэвт сургалт зохион байгууллаа. Хорооны стратеги зорилгод нийцүүлэн ажилтнуудын идэвх оролцоо, манлайллыг хөгжүүлж, хамт олны эвсэг байдлыг сайжруулан ажлын үр дүнг нэмэгдүүлэхэд байгууллагын соёл, зан үйлийн уламжлалт болон орчин үеийн чиг хандлагыг чиглүүлэх зорилгоор зохион байгуулсан тус сургалтад бүх ажилтан, албан хаагчид хамрагдав.

Сургалтыг Хорооны Дотоод хяналтын хэлтсийн дарга Н.Нямдаваа, “Монголын карьер хөгжлийн институт"-ын ерөнхий захирал Ц.Чингүнжав нар удирдаж, байгууллагын үнэ цэнэ, зан үйл, соёл, тэдгээрийг төлөвшүүлэх алхмууд, эерэг хандлага, идэвхи оролцоо гэсэн үндсэн сэдвүүдээр илтгэл тавилаа гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Хуваалцах