Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Байлдааны "Су-57" онгоц үйлдвэрийн туршилтын үеэр осолджээ

ОХУ-ын тав дахь үеийн байлдааны "Су-57" онгоц үйлдвэрийн туршилтын үеэр осолджээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Байлдааны "Су-57" онгоц үйлдвэрийн туршилтын үеэр осолджээ
Байлдааны "Су-57" онгоц үйлдвэрийн туршилтын үеэр осолджээ. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын тав дахь үеийн байлдааны "Су-57" онгоц үйлдвэрийн туршилтын үеэр осолджээ. Оросын хамгийн сүүлийн үеийн байлдааны "Су-57" онгоцоор Алс дорнод дахь Комсомольск хотод үйлдвэрийн туршилт хийх үеэр онгоц осолдож, шатсан байна. Нисгэгчийг нь нисдэг тэргээр аварч аюулгүй болгосон бол хар хайрцгийг нь хараахан сэргээгээгүй байгаа юм байна.

Тав дахь үеийн байлдааны энэ онгоцыг тус улс 2010 оноос хойш туршиж, энэ оноос цувралаар үйлдвэрлэж эхлээд байжээ. Одоогоор ингэж бөөнөөр нь үйлдвэрлэхээс өмнө хийж ажиллагаанд оруулсан цөөн тооны ийм онгоц байдаг байна. Гэсэн ч "Су-57"-г байлдааны нөхцөлд хэдийнэ туршиж, Сири дэх цэргийн ажиллагаанд оруулж үзээд байгаа гэж Оросын хэвлэлд бичжээ.

Хуваалцах