Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Байлдагч Б.Дашням Гурванзагал сумандаа автозасварын төв нээхээр төлөвлөжээ

Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч, байлдагч Батнасангийн Дашням цэргийн албанаас мэргэжлийн автозасварчин болох амьдралын зорилгоо олжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Байлдагч Б.Дашням Гурванзагал сумандаа автозасварын төв нээхээр төлөвлөжээ
Байлдагч Б.Дашням Гурванзагал сумандаа автозасварын төв нээхээр төлөвлөжээ. Зураг: МҮОНРТ

Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч, байлдагч Батнасангийн Дашням цэргийн албанаас мэргэжлийн автозасварчин болох амьдралын зорилгоо олжээ.

Батлан хамгаалах салбарын “Хүн төвтэй хөгжил-шинэчлэлийн жил”-ийн хүрээнд хугацаат цэргийн алба хаагчдад иргэний боловсрол олгох, мэргэжилтэй боловсон хүчин болгох зорилт дэвшүүлсэн билээ. Энэхүү шинэчлэлийн бодит үр шимийг хүртэж, алба хааж буй үнэ хүндтэй хугацаагаа амжилтын гараа болгож чадсан залуу бол Дорнод аймгийн Гурванзагал сумын уугуул байлдагч Б.Дашням юм.

Тэрээр алба хаах хугацаандаа автозасварын ангид амжилттай суралцаж, мэргэжлийн үнэмлэхээ гардан авсан юм.

Хүүгээ цэргийн албанаас мэргэжилтэй, амьдралын тодорхой зорилготой халагдах гэж буйг сонссон гэрийнхэн нь энэхүү мэдээг маш баяртайгаар хүлээн авч, түүнийг бүх талаар дэмжихээ илэрхийлжээ. Байлдагч Б.Дашням халагдаад төрсөн нутагтаа очиж, өөрийн гэсэн автозасварын төвийг нээхээр хэдийнэ төлөвлөсөн байна. Сумынхаа иргэдэд чанартай үйлчилгээ үзүүлж, нутаг орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах чин хүсэлтэй түүний хувьд цэргийн алба бол амьдралынх нь дараагийн шинэ хуудсыг нээж өгсөн алтан босго боллоо.

Эх сурвалж:Зэвсэгт хүчний Жанжин штаб

Хуваалцах