Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Байнгын ажиллагаатай парламентын 35 жилийн түүхэн ой өнөөдөр тохиож байна

Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын 35 жилийн түүхэн ой өнөөдөр тохиож байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Байнгын ажиллагаатай парламентын 35 жилийн түүхэн ой өнөөдөр тохиож байна
Байнгын ажиллагаатай парламентын 35 жилийн түүхэн ой өнөөдөр тохиож байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын 35 жилийн түүхэн ой өнөөдөр тохиож байна.

1990 оны долдугаар сард Монгол Улсад анх удаа олон намын оролцоотой анхны чөлөөт, ардчилсан сонгууль болж Ардын Их Хурлыг шинэчлэн байгуулсан билээ.

Энэхүү Ардын Их Хурал БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, энэ дагуу хууль тогтоох, хянан шалгах, зохион байгуулах эрх бүхий Улсын Бага Хурлыг байгуулснаас хойш өдгөө 35 жил болж байна.

Улсын Бага Хурал 1990 оны есдүгээр сарын 13-нд анхдугаар чуулганаа хуралдуулснаар манай улсад байнгын ажиллагаатай парламент хэмээх төрийн байгууллын шинэ тогтолцоо үйл ажиллагаагаа эхлүүлжээ.

Хуваалцах