Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Байнгын болон түр хороодын хуралдаан болно

УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2019 оны зургаадугаар сарын 07-ны өдрийн хурлаар баталсан байнгын хороодын өнөөдрийн /2019.06.11/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлын жагсаалтыг хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Байнгын болон түр хороодын хуралдаан болно
Байнгын болон түр хороодын хуралдаан болно. Зураг: МҮОНРТ

УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2019 оны зургаадугаар сарын 07-ны өдрийн хурлаар баталсан байнгын хороодын өнөөдрийн /2019.06.11/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлын жагсаалтыг хүргэж байна.


1. Түр хорооны хуралдаан /Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон Улсын Парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий/ 09.00 цагаас “Г” танхимд:

Хэлэлцэх асуудал:

•Олон Улсын Парламентын холбооноос ирсэн төлөөлөгчидтэй уулзсан талаарх Түр хорооны даргын мэдээлэл;

•Иргэдийн мэдээлэл сонсох.

2. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир 2018.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/;

•Бусад.

3. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээний төсөл /Засгийн газар 2019.05.29-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;

•Байнгын хорооны тогтоолын төсөл /Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай /Шинэчилсэн найруулга/ хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай/;

•Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх;

•Бусад.

4. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

•Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт;

•Бусад.

Хуваалцах