Байнгын хороо хаалттай горимоор асуудлаа хэлэлцэв
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдөр үдээс хойш хаалттай хуралдаж Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм.
Мэдээллийн алба

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдөр үдээс хойш хаалттай хуралдаж Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Уг тогтоолын төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлан боловсруулж энэ сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн билээ.
Монгол Улс 1998 оноос “Төрийн цэргийн бодлогын үндэс” баримт бичгийг батлан мөрдөж байгаа агаад өнгөрсөн хугацаанд улс орны нийгэм, эдийн засаг, гадаад, дотоод орчинд гарсан өөрчлөлт, Монгол Улсад хэрэгжиж буй эрх зүйн шинэчлэлийн хүрээнд энэхүү баримт бичгийг шинэчлэх шаардлагатай болсон аж. Энэхүү баримт бичиг нь найман зүйл, 51 бүлэгтэй юм. Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар мөн Монгол Улсын гадаад, дотоод өр зээлийн талаарх Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны мэдээллийг хаалттай горимоор мөн сонслоо.


















