Байнгын хороодын дарга нарын асуудлыг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлнэ
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, дараах хүмүүсийг УИХ-ын Байнгын хороодын даргаар батлуулахаар санал болгоод байна.
МҮ
МҮОНРТ
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

УИХ дахь МАН-ын бүлэг Төрийн ордны “Б” танхимд хуралдаж, дараах гишүүдийг УИХ-ын Байнгын хороодын даргаар батлуулахаар санал болгоод байна. Үүнд,

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр

УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргад Ч.Хүрэлбаатар

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргад Д.Тэрбишдагва

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргад Л.Энх-Амгалан

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргад Ц.Гарамжав

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргад Ш.Раднаасэд

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад Н.Энхболд
Байнгын хороодын хуралдааны дараа байнгын хороодын дарга нарыг батлахаар зорилгоор УИХ-ын нэгдсэн чуулганыг зарлан хуралдуулахаар төлөвлөөд байгаа юм.
Хуваалцах


















