Байнгын хороодын хуралдаан болно
УИХ-ын байнгын хороодын өнөөдрийн /2019.11.28/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.
Мэдээллийн алба

УИХ-ын байнгын хороодын өнөөдрийн /2019.11.28/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.
1. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
“Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл/Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ 2019.11.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
2. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 12.00 цагаас “Г” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл/Засгийн газар 2019.11.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/.


















