Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Байнгын хороодын хуралдааны хуваарьт өөрчлөлт оржээ

УИХ-ын чуулганы энэ долоо хоногт хуралдах байнгын хороодын хуваарьт өөрчлөлт орсон байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Байнгын хороодын хуралдааны хуваарьт өөрчлөлт оржээ
Байнгын хороодын хуралдааны хуваарьт өөрчлөлт оржээ. Зураг: МҮОНРТ

УИХ-ын чуулганы энэ долоо хоногт хуралдах байнгын хороодын хуваарьт өөрчлөлт орсон байна. Тодруулбал, өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо 09.00 цагт хуралдаж, Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийн төслүүдийг хэлэлцэх байсан юм. Мөн Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороод тус тус хуралдах байсан.

Өөрчлөгдсөн хуваарийн дагуу өнөөдөр Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо, Нийгмийн бодлого боловсрол, шинжлэх ухааны байнгын хороод хуралдана. Харин Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшлоод байна.

Одоогоор Төрийн ордны Б танхимд Нийгмийн бодлого боловсрол, шинжлэх ухааны байнгын хороо хуралдаж байгаа бөгөөд хуралдаанаар Соёл, спорт аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөрийн сайд нарын мэдээллийг сонсч байна.

Түлхүүр үг:Байнгын хороодын хуваарьт өөрчлөлт оржээ
Хуваалцах