Байнгын хорооны дарга Д.Батцогт шилдэг сурагчдыг хүлээн авч уулзав
УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, “Ховдын ирээдүй” сангийн тэргүүн Д.Батцогт Ховд аймгийн шилдэг сурагчдыг хүлээн авч уулзан, сангийн нэрэмжит тэтгэлэг гардуулан өгөв.
Мэдээллийн алба

УИХ-ын гишүүн Д.Батцогт шилдэг сурагчдад хандан хэлэхдээ, хичээл сурлагадаа амжилт гаргаж, бусад оюутан залуустаа үлгэр дууриалал болох хэрэгтэйг захиад дээд боловсрол эзэмшихийн зэрэгцээ нийгэмд тустай олон зүйл хийж нутаг ус цаашлаад улс орныхоо нэр хүндийг өндөрт өргөсөн сайн мэргэжилтэн болохыг хүссэн юм.
Мөн тэрээр "Ховдын ирээдүй" сан нь хүүхэд багачуудын оюуны боловсролд чухал хувь нэмэр оруулахаар ажилладаг гэдгийг онцлосон юм. Тус сангаас энэ удаад математик, хими, физик, англи хэлний дөрвөн чиглэлээр улсын олимпиадад амжилттай оролцож, эхний гурван байр эзэлсэн 11 сурагчид тэтгэлэг олгож байгааг Байнгын хорооны дарга Д.Батцогт гардууллаа.