Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Байнгын хорооны дарга мянган оюутны байртай танилцлаа

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн өнөөдөр өнгөрсөн оны арванхоёрдугаар сард шинээр ашиглалтад орсон мянган оюутны байрны үйл ажиллагаатай танилцлаа.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Байнгын хорооны дарга мянган оюутны байртай танилцлаа
Байнгын хорооны дарга мянган оюутны байртай танилцлаа. Зураг: МҮОНРТ

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн өнөөдөр өнгөрсөн оны арванхоёрдугаар сард шинээр ашиглалтад орсон мянган оюутны байрны үйл ажиллагаатай танилцлаа.

Шинээр ашиглалтад орсон “Оюутны өргөө” дотуур байранд хувийн хэвшлийн болоод төрийн өмчийн нийт 22 их, дээд сургуулийн 960 оюутан амьдарч байгаагийн зэрэгцээ нэг оюутанд дөрвөн мкв талбай оногдож байгаа ажээ.

Давхар бүртээ утасгүй интернеттэй энэхүү дотуур байр нь оюутнуудын хичээллэх орчин нөхцөл, тав тухыг хангах 40-60 оюутны багтаамжтай уншлагын танхимтай аж. Цаашид Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тусламжтайгаар оюутнуудад зориулсан эрүүл мэндийн болон бие бялдаржуулалтын фитнесс төв байгуулахаар төлөвлөж байгаа гэлээ.

Монголын оюутны холбооноос УИХ-ын Төсвийн байнгын хороонд хуучин дотуур байруудыг шинэчлэх хүсэлт гаргасны дагуу УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн шинэ оюутны байрны дэргэд байршилтай 1981 онд анх ашиглалтад орсон хуучны дотуур байрнуудын өнөөгийн нөхцөл байдалтай танилцлаа.

Хуваалцах