Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг сонголоо

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.05.23) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 15 минутад гишүүдийн 52.0 хувийн ирцтэйгээр эхэллээ. Тус хуралдааны эхэнд

УТ
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг сонголоо
Байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг сонголоо. Зураг: МҮОНРТ

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.05.23) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 15 минутад гишүүдийн 52.0 хувийн ирцтэйгээр эхэллээ. Тус хуралдааны эхэнд Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэв. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг сонгохыг тус байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцуулсан.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ асуулт асууж, тодорхой асуудлаар байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 71.1 хувь нь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг сонгохыг дэмжив. Иймд “Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай” УИХ-ын тогтоол батлагдан, УИХ-ын дарга эцсийн найруулгыг уншиж танилцууллаа.

Хуваалцах