Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Байнгын хорооны гишүүд ГХЯ-ны үйл ажиллагаатай танилцав

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, тус Байнгын хорооны гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Т.Аюурсайхан, Н.Оюундарь, Л.Оюун-Эрдэнэ, А.Ундраа, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан нар өчигдөр Гадаад харилцааны яаманд ажиллав.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Байнгын хорооны гишүүд ГХЯ-ны үйл ажиллагаатай танилцав
Байнгын хорооны гишүүд ГХЯ-ны үйл ажиллагаатай танилцав. Зураг: МҮОНРТ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, тус Байнгын хорооны гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Т.Аюурсайхан, Н.Оюундарь, Л.Оюун-Эрдэнэ, А.Ундраа, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан нар өчигдөр Гадаад харилцааны яаманд ажиллав.

Байнгын хорооны гишүүд энэ үеэр Гадаад харилцааны яамны үйл ажиллагаа, Монгол Улсын гадаад харилцаа, гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн тоо баримт, тулгамдаж буй асуудал, мөн гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилтууд, хөрш орнуудтай харилцах харилцааг идэвхижүүлэх, бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдэх явцын талаар танилцуулга, мэдээлэл сонсож, санал солилцов.

Мөн Гадаад харилцааны сайд болон холбогдох албан тушаалтнууд Засгийн газар байгуулагдсанаас хойших хугацаанд тус яамнаас авч хэрэгжүүлсэн гол арга хэмжээ, шийдвэрлэсэн болон шийдвэрлэхээр төлөвлөж байгаа асуудлуудын талаар товч мэдээлэл хийлээ.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр тус Байнгын хорооноос гаргасан “Чиглэл өгөх тухай” 08 дугаар тогтоолыг энэ үеэр Гадаад харилцааны сайдад гардуулан өгч цаашид хамтарч ажиллах, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцон дэмжиж ажиллахаа илэрхийллээ гэж Байнгын хорооны ажлын албанаас мэдээлэв.

Хуваалцах