Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Байнгын хорооны хурал эхлээгүй байна

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааныг өнөөдөр 11:00 цагт зарласан ч одоогоор хурлын ирц хараахан бүрдээгүй байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Байнгын хорооны хурал эхлээгүй байна
Байнгын хорооны хурал эхлээгүй байна. Зураг: МҮОНРТ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааныг өнөөдөр 11:00 цагт зарласан ч одоогоор хурлын ирц хараахан бүрдээгүй байна. Тус байнгын хорооны хуралдаанаар Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.

УИХ-ын ээлжит бус чуулганаар өнгөрсөн мягмар гарагт Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд, олонхийн саналаар хүлээн авсан. Үүнтэй холбоотойгоор Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос байгуулагдсан Ажлын хэсэг боловсруулж хэлэлцсэнээ ийнхүү одоо байнгын хороогоор хэлэлцүүлэх гэж байна. Байнгын хорооны хуралдаанаар Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэний дараа үргэлжлүүлэн, ээлжит бус чуулган хуралдаж хаах учиртай.

УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ сарын 7-18-ны хооронд зарлан хуралдуулах захирамжийг УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж гаргасан юм.

Хуваалцах