Байнгын хорооны хуралдаан хойшиллоо
Өнөөдөр 09:00 цагт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдахаар товлогдоод байсанч ирц бүрдээгүй шалтгаанаар хойшлогдлоо.
Мэдээллийн алба

Өнөөдөр 09:00 цагт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдахаар товлогдоод байсан ч ирц бүрдээгүй шалтгаанаар хойшлогдлоо.
Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол судлалыг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, “Боловсролын салбарын өнөөгийн байдал” сэдвээр Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээллийг сонсох ёстой байсан юм.


















