Байнгын хорооны хуралдаанаар сонгуулийн тойргийг хэлэлцэж байна
Яг одоо УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо сонгуулийн тойргийн асуудлаар хуралдаж байна.
Мэдээллийн алба

Яг одоо УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо сонгуулийн тойргийн асуудлаар хуралдаж байна.
Сонгуулийн Ерөнхий хорооноос өчигдөр сонгуулийн тойргийг тогтоож, тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан. Ингэхдээ сонгуулийн тойргийг 48, 28-аар буюу орон нутагт 48 мандат, нийслэлд 28 мандат ногдохоор заасан юм.
Уг тогтоолын төслийг өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх байсан ч УИХ дахь намын бүлгүүд саналаа нэгтгэж чадаагүй учир хойшилсон юм. Харин өнөө өглөө УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж дууссаны дараа Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж эхэллээ.
Хуралдаанаар Монгол Улсын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхлээд байна.


















