Байнгын хорооны хуралдааныг хойшлуулав
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн 2015.10.04.Лхагва гараг/ хуралдаан 10.00 цаг 53.00 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхлэв.
Мэдээллийн алба

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн 2015.10.04.Лхагва гараг/ хуралдаан 10.00 цаг 53.00 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхлэв. Байнгын хорооны энэ өдрийн хуралданаар дөрвөн асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Байнгын хорооны хуралдааны эхэнд Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр байсан ч хэлэлцүүлгийн шатанд гишүүдийн ирц хүрээгүй тул байнгын хорооны энэ удаагийн хуралдааныг хойшлуулахаар боллоо.


















