Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Байшин, барилга хэрхэн дулаан алддаг вэ

Барилгын дулаан алдагдал хэдий чинээ бага байна төдий чинээгээр эрчим хүчний хэрэглээ, энэ төрлийн зардал багасахаас гадна ая тухтай амьдрах орчин бүрддэг.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Байшин, барилга хэрхэн дулаан алддаг вэ
Байшин, барилга хэрхэн дулаан алддаг вэ. Зураг: МҮОНРТ

Эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд барилгын халаалтад их хэмжээний эрчим хүч хэрэглэдэг. Тиймээс иргэн өрх, аж ахуй нэгж бүр эрчим хүчээ үр ашигтай, хэмнэлттэй ашиглах шаардлагатай. Барилгын дулаан алдагдал хэдий чинээ бага байна төдий чинээгээр эрчим хүчний хэрэглээ, энэ төрлийн зардал багасахаас гадна ая тухтай амьдрах орчин бүрддэг.

Барилгын дулаан алдагдал нь дамжуулалтын ба агаар нэвтрүүлэгчийн гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Ингэхдээ барилгын хийц хэсгээр алдагдах дулааны хэмжээ харилцан адилгүй аж. Тодруулбал, дээврээр ойролцоогоор 13, ханаар 25, цонх хаалгаар 18, сууриар долоо, агааржуулалтаар 25, халаалтаар 12 хувийн дулаан алддаг байна.

Хуваалцах