Байт харвааны “2020 International Antalya Challenge” тэмцээн энэ сарын 4-5-нд болно
Тус тэмцээнд оролцох ОХУ-ын шигшээ багийн 14 тамирчны зургаа нь Буриад харваач аж.
Мэдээллийн алба

Дэлхий дахинаа тархаад буй “Ковид-19” цар тахлын улмаас түр завсарлаад байсан байт харвааны шинэ улирал эхэлжээ.
Энэ оны хамгийн анхны тэмцээн энэ сарын 4-5-нд Туркийн Анталья хотод болох чансаа олгох “2020 International Antalya Challenge” юм.
Тус тэмцээнд оролцох ОХУ-ын шигшээ багийн 14 тамирчны зургаа нь Буриад харваач аж.
Инна Степанова, Светлана Гомбоева, Виктория Будаева, Татьяна Бадмажапова, Эрдэм Цыдыпов, Цырен Балтаков нар тэмцээндээ бэлтгэж буй.


















