Байцаагч нар халдварт өвчинтэй тэмцэх сургалтад хамрагдаж байна
Сургалтаар халдварт өвчний өнөөгийн байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийх арга зүй, үйлдвэрийн зохистой дадал, түүний хяналт, хүнсний бүтээгдэхүүн дахь эм, пестицидийн үлдэгдэл, шинжилгээний аргууд, импортын бүтээгдэхүүний эрсдлийг үнэлэх, хянан магадлагаа хи
Мэдээллийн алба

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ХМХГ, Монголын Мал эмнэлгийн холбоо хамтран “Шинэ болон шинээр сэргэж байгаа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээ” сургалтыг хилийн боомтуудад ажиллаж байгаа мал, амьтан хорио цээр, чанарын хяналтын улсын байцаагчдыг хамруулан зохион байгуулж байна.
Сургалтаар халдварт өвчний өнөөгийн байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийх арга зүй, үйлдвэрийн зохистой дадал, түүний хяналт, хүнсний бүтээгдэхүүн дахь эм, пестицидийн үлдэгдэл, шинжилгээний аргууд, импортын бүтээгдэхүүний эрсдлийг үнэлэх, хянан магадлагаа хийх, эрсдлийг бууруулах арга хэмжээ зэрэг сэдвээр мэдээлэл өгнө.


















