"Бахрейн 2025": 3х3 сагсан бөмбөгийн аварга баг өнөөдөр тодорно
Азийн залуучуудын наадам Бахрейн улсын Манама хотноо тав дахь өдрөө үргэлжилж байна. 3х3 сагсан бөмбөгийн хасагдах шатанд Монгол, Узбекистан, Иран, БНХАУ, Бахрейн, Саудын Араб, Катар, Хятадын Тайпэй зэрэг найман баг шалгараад байна.
Мэдээллийн алба

Монгол улсын шигшээ баг орон нутгийн цагаар 11.50 цагт Узбекистаны багтай тоглох бөгөөд хожсон тохиолдолд Иран, БНХАУ-ын багийн аль хожсонтой нь хагас шигшээд өрсөлдөнө.
Медалийн тоглолтууд орон нутгийн цагаар 16.25 цагт болон алтан медалийн тоглолт 18.45 цагт болно.