"Бахрейн 2025" Азийн залуучуудын III наадам аравдугаар сард зохион байгуулагдана
ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б. Баттүшиг Бахрейн улсад айлчилж, Бахрейны ҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Фарис Мустафа Аль Кохежи, WADA- Дэлхийн допингийн эсрэг агентлагийн Ерөнхийлөгч Витолд Банка болон "Бахрейн 2025" Азийн залуучуудын наадмыг Зохион байгуулах хорооны дарга Юсуф Дуаиж на
Мэдээллийн алба

ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б. Баттүшиг Бахрейн улсад айлчилж, Бахрейны ҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Фарис Мустафа Аль Кохежи, WADA- Дэлхийн допингийн эсрэг агентлагийн Ерөнхийлөгч Витолд Банка болон "Бахрейн 2025" Азийн залуучуудын наадмыг Зохион байгуулах хорооны дарга Юсуф Дуаиж нартай албан уулзалт хийлээ.
"Бахрейн 2025" Азийн залуучуудын наадам нь ирэх 10 дугаар сарын 21-нээс 31-ны өдрүүдэд спортын 24 төрлөөр 14-18 насны тамирчдын дунд зохиогдох юм.
Азийн залуучуудын наадам нь Залуучуудын олимпын наадмын өмнөх жил зохион байгуулагддаг онцлогтой бөгөөд "Сингапур 2009", "Наньжин 2013" онд зохиогдсоноос хойш 12 жил завсарласны дараа "Дакар 2026" олимпын өмнө болох гэж байгаа нь залуу тамирчдын бэлтгэл сургуулилтыг чанаржуулах, өрсөлдөөнийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой.
Энэ удаагийн наадамд Монголын баг тамирчдын бүрэлдэхүүнд олимпын морин спортын төрөлд анх удаа тамирчин оролцуулахаар төлөвлөж байгаа бол МҮОХ-ны цахим спортын ажлын хэсгээс и-спортын төрөлд тамирчдыг сонгон шалгаруулж оролцуулна. Мөн тэмээн уралдааны төрөлд тамирчин илгээхээр судалж байна.


















