Бактерийн бус халдварт өвчин гарчээ
Яоны Хамаматцу хотын хэд хэдэн сургуулийн 900 гаруй сурагч бактерийн бус гаралтай гэдэс дотрын халдварт өвчин туссан болох нь батлагдсан байна. Тус улсын эрүүл мэндийн байгууллагаас мэдээлж байгаагаар нийт 14 бага сургуулийн 900 сурагч норовирус буюу гэдэсний халдварт өвчин туссан учир 12 сургуулийн
Мэдээллийн алба

Яоны Хамаматцу хотын дунд сургуулийн 900 гаруй сурагч бактерийн бус гаралтай гэдэс дотрын халдварт өвчин туссан нь батлагдсан байна. Тус улсын эрүүл мэндийн байгууллагаас мэдээлж байгаагаар нийт 14 бага сургуулийн 900 сурагч норовирус буюу гэдэсний халдварт өвчин туссан учир 12 сургуулийн үйл ажиллагааг түр хугацаагаар хаагаад байна. Сурагчдаас гадна дээрх сургуулиудын багш, ажилтан зэрэг 41 хүнд ч ийм өвчний шинж тэмдэг илэрсэн байна. Ингэснээр уг хотынхон сурагчдын хоол хүнс бэлтгэх нэгжүүдэд ариун цэврийн хяналт шалгалт хийж, халдварт өвчин гарах болсон гол шалтгааныг тодруулахаар ажиллаж эхэлжээ.


















