Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Балба улс эмэгтэй Ерөнхийлөгчтэй боллоо

Холбооны бүгд найрамдах ардчилсан Балба улс эмэгтэй Ерөнхийлөгчтэй боллоо. Коммунист үзэлтэй Нэгдсэн марксист-ленинист намын дэд дарга, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Балба улс эмэгтэй Ерөнхийлөгчтэй боллоо
Балба улс эмэгтэй Ерөнхийлөгчтэй боллоо. Зураг: МҮОНРТ

Холбооны бүгд найрамдах ардчилсан Балба улс эмэгтэй Ерөнхийлөгчтэй боллоо. Коммунист үзэлтэй Нэгдсэн марксист-ленинист намын дэд дарга, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Бидхья Деви Бхандари ийнхүү Балба улсын түүхэн дэх анхны эмэгтэй Ерөнхийлөгч болж байна.

Балбад өнгөрсөн сард батлагдсан шинэ үндсэн хуульд тус улсын парламент Ерөнхийлөгчөө сонгохоор заасан юм байна. Үүний дагуу өчигдөр Ерөнхийлөгчийг сонгох санал хураалтын үеэр парламентын 327 гишүүн Бхандариг дэмжиж, 214 нь эсэргүүцсэн санал өгснөөр Бхандари Ерөнхийлөгчөөр сонгогджээ. Балбад Ерөнхий сайд гүйцэтгэх засаглалыг тэргүүлдэг бол Ерөнхийлөгч тус улсын эв нэгдэл, тусгаар тогтнолыг илтгэх бэлгэдлийн чанартай алба юм.

Эрэгтэйчүүд нийгэмд ноёрхох үүрэг гүйцэтгэдэг Балбад сүүлийн жилүүдэд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эрх тэгш оролцоог хангах асуудлаар олон арга алхам хэрэгжүүлж байгаа юм байна. Өнгөрсөн 7 хоногт тус улсын парламентын даргаар мөн эмэгтэй хүн сонгогджээ. Түүнчлэн Балбын шинэ үндсэн хуульд парламентын нийт гишүүдийн гуравны нэгээс доошгүй хувь, мөн парламентын дарга, дэд даргын аль нэгд заавал эмэгтэй хүнийг сонгохоор заасан байна.

Хуваалцах