Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Балба улс шинэ Ерөнхий сайдтай боллоо

Балбын коммунист намын дарга Хадга Прасад Оли парламентын 597 гишүүний 338-ынх нь дэмжлэгийг авч Ерөнхий сайд боллоо. Хадга Прасад Олигийн Засгийн газрыг шийдвэрлэх ёстой олон асуудал хүлээж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Балба улс шинэ Ерөнхий сайдтай боллоо
Балба улс шинэ Ерөнхий сайдтай боллоо. Зураг: МҮОНРТ

Балбын коммунист намын дарга Хадга Прасад Оли парламентын 597 гишүүний 338-ынх нь дэмжлэгийг авч Ерөнхий сайд боллоо. Хадга Прасад Олигийн Засгийн газрыг шийдвэрлэх ёстой олон асуудал хүлээж байна. Иймд шинэ Ерөнхий сайд Олигийн хувьд “нэр төрийн хэрэг, бас томоохон сорилт” болохыг тэрээр тэмдэглэлээ.

Тухайлбал, өнгөрсөн сард батлагдсан шинэ үндсэн хуулиар Балбын өмнөд нутгаар амьдардаг Мадхеси, Тхаручууд болон бусад үндэсний цөөнх иргэдийн эрхийг хангалттай баталгаажуулаагүйг эсэргүүцэж, жагсаал хийж байгаа иргэдийн уур бухимдлыг дарах шаардлага тулгарч байна. Нэг сар орчим үргэлжилж байгаа энэхүү эсэргүүцлийн жагсаалд оролцогчид цагдаа нартай мөргөлдсөнөөс одоогийн байдлаар 40 хүн амь үрэгдээд байгаа.

Түүнчлэн жагсаал цуглаанаас үүдэлтэй Энэтхэгээс Балба руу өргөн хэрэглээний бараа, шатахуун нийлүүлэхээ зогсоосон учраас тус улсад түлш шатахууны хомсдол үүсээд байна. Үүний зэрэгцээ өнгөрсөн 4-р сард болсон газар хөдлөлтөнд сүйдсэн улс орноо сэргээн босгох асуудал ч шинэ Засгийн газрын шийдвэрлэх ёстой чухал ажлын тоонд орж байна.

Хуваалцах