Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Балба Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консулд экзекватур гардуулав

Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг Балба Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консул Б.Алтан-Очирт 2013 оны 7 дугаар сарын 8-ны өдөр экзекватур гардуулан өгөв.

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Балба Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консулд экзекватур гардуулав
Балба Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консулд экзекватур гардуулав. Зураг: МҮОНРТ

Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг Балба Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консул Б.Алтан-Очирт 2013 оны 7 дугаар сарын 8-ны өдөр экзекватур гардуулан өгөв. Дэд сайд Д.Ганхуяг Өргөмжит консул Б.Алтан-Очирт Монгол-Балбын улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн салбарын харилцааг хөгжүүлэх ажилд амжилт хүсэв. Экзекватур гардуулахад Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар байлцав.

Хуваалцах