Балбачуудын амьдрал бидэнтэй төстэй
Балбачуудын амьдралын хэв маягийн хувьд манайхтай төстэй 43 шинж байгааг судалгааны явцад тогтоосон байна.
Мэдээллийн алба

Балбачуудын амьдралын хэв маягийн хувьд манайхтай төстэй 43 шинж байгааг судалгааны явцад тогтоосон байна.
Балбачууд Монголчуудтай адил наадам хийж, архи нэрж, бяслаг шахдаг гэнэ. Тус улс нийт 22 сая хүн амтай бөгөөд 10 сая нь монгол гаралтай, монголжуу төрхтэй хүмүүс байгаа гэж судлаачид үзжээ.
Одоогоос 3000 жилийн өмнө буюу Хэрэйд аймгийн үед монголчууд Балбад суурьшсан гэдэг.
Балбын монгол гаралтай иргэд уламжлал, ёс заншлаа алдаагүй төдийгүй Монгол оронтойгоо холбоо харилцаатай байхыг хүсдэгийг тэнд очсон монгол эрдэмтэн О.Нямдаваа хэллээ.
Одоогоор Афганистанд зургаан сая, Энэтхэгт 30 сая монголжуу төрхтэй хүн байгаа гэнэ.


















