Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Балбын ард түмэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ

Балбын Вант Улсад хүчтэй газар хөдлөлт болсны улмаас олон мянган хүний амь нас эрсдэж, эд материалын их хэмжээний хохирол учирсантай холбогдуулан

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Балбын ард түмэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ
Балбын ард түмэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ. Зураг: МҮОНРТ

Балбын Вант Улсад хүчтэй газар хөдлөлт болсны улмаас олон мянган хүний амь нас эрсдэж, эд материалын их хэмжээний хохирол учирсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар Балбын ард түмэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэв. Энэхүү тусламжийн хүрээнд, шархыг эдгээх, шархны төлжилтийг түргэсгэх зориулалтын панкибсин, хоромхон зэрэг үндэсний үйлдвэрийн эм, эмийн бүтээгдэхүүнийг Монгол Улсын Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргаж, гамшгийн голомтод хүргэхээр ажиллаж байна.

Хуваалцах