Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Балбын автомашинуудад шатахуун олгож эхэллээ

Өнгөрсөн мягмар гарагт Энэтхэгээс шатахуун болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн тээвэрлэсэн 101 ачааны автомашин Балбын хилээр нэвтэрснээр тус улсад ойрын хоёр долоо хоног гаруй

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Балбын автомашинуудад шатахуун олгож эхэллээ
Балбын автомашинуудад шатахуун олгож эхэллээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн мягмар гарагт Энэтхэгээс шатахуун болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн тээвэрлэсэн 101 ачааны автомашин Балбын хилээр нэвтэрснээр тус улсад ойрын хоёр долоо хоног гаруй хугацаанд нүүрлээд байгаа шатахууны хомсдолыг бага ч гэсэн намжаагаад байна. гэхдээ одоогоор Шатахуун түгээх газруудад түлш авахаар дугаарласан автомашинуудын урт дараалал үүссэн хэвээрээ байна. Балбын засгийн газар хүлээн авсан шатахууны нөөцөөс эхний ээлжинд нэг автомашинд 15 литрийг олгохоор тогтсон байна.

Балбад батлагдсан шинэ үндсэн хуулийн зарим заалтыг эсэргүүцсэн Мадхеси угсаатны бүлэг эсэргүүцэл тэмцэл өдөөснөөс болж Энэтхэгээс өргөн хэрэглээний бараа, түлш тээвэрлэсэн машинууд Балбын хилээр нэвтэрч чадахгүйд хүрсэн юм. Мадхесичүүдтэй ойр харилцаатай Энэтхэгийн засгийн газар албаар хямрал мөргөлдөөнийг дэвэргэх гэж өргөн хэрэглээний бараа тээвэрлэсэн ачааны машинуудын хөдөлгөөнийг хоёр орны хил дээр хорилоо хэмээн Балбын тал шүүмжилж байсан.

Харин Энэтхэгийн зүгээс мөргөлдөөн тэмцэлд өртөх вий хэмээн ачааны машины жолооч нар эмээж, Балбын хилээр нэвтрэхгүй байна гэх тайлбарыг хийж байгаа. Балбад шатахуун нийлүүлдэг Энэтхэгийн газрын тосны корпораци энэ сарын эхний хагаст ердөө 6,000 тонн шатахуун Балбад хүргэсэн байна. Энэ нь тус корпорацийн жирийн үед 2 долоо хоногийн хугацаанд нийлүүлдэг 30,000 тонн шатахууны 4-ны 1-д ч хүрэхээргүй хэмжээ юм.

Хуваалцах