Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Балдан засаг" худалдааны төв ашиглалтад орлоо

Говьсүмбэр аймагт 1600 мкв-т талбайтай, орон нутагтаа хамгийн томд тооцогдох "Балдан засаг" ХХК-ийн Худалдааны төв ашиглалтад оржээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Балдан засаг" худалдааны төв ашиглалтад орлоо
"Балдан засаг" худалдааны төв ашиглалтад орлоо. Зураг: МҮОНРТ

Говьсүмбэр аймагт 1600 мкв-т талбайтай, орон нутагтаа хамгийн томд тооцогдох "Балдан засаг" ХХК-ийн Худалдааны төв ашиглалтад оржээ. 1997 онд анх "Нөхөрлөл" хэлбэрээр байгуулагдаж байсан тус компани шинэ худалдааны төвийнхөө нээлтэд зориулж, түрээсийнхээ үнийг буулгасан байна. Тодруулбал, 1 мкв талбайг 30 мянган төгрөгөөр түрээслэх байсныг 50 хувь хямдруулан 17500 төгрөгөөр түрээсэлжээ. Энэ хямдралаа ирэх оны зургаадугаар сар хүртэл үргэлжлүүлэх гэнэ.

Дашрамд өгүүлэхэд, одоогоор 80 орчим худалдаачин лангуу түрээслэх буюу захиалаад буй аж.

Хуваалцах