Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Балга усны улаан нуурыг тусгай хамгаалалтаас чөлөөлөөгүй

Өмнөговь аймгийн “Алтан нутгийн мэдээ” сонины редакциас “Балга усны улаан нуурын үнэ цэнэ” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг Нутгийн удирдлагын ордны “Сүлд” танхимд зохион байгуулж, аймгийн удирдлагууд, Алтайн өвөр говийн сав газрын захиргаа холбогдох албаны хүмүүс болон Ханхонгор сумын Жаргалант багийн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Балга усны улаан нуурыг тусгай хамгаалалтаас чөлөөлөөгүй
Балга усны улаан нуурыг тусгай хамгаалалтаас чөлөөлөөгүй. Зураг: МҮОНРТ

Өмнөговь аймгийн “Алтан нутгийн мэдээ” сонины редакциас “Балга усны улаан нуурын үнэ цэнэ” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг Нутгийн удирдлагын ордны “Сүлд” танхимд зохион байгуулж, аймгийн удирдлагууд, Алтайн өвөр говийн сав газрын захиргаа холбогдох албаны хүмүүс болон Ханхонгор сумын Жаргалант багийн малчид, иргэдийн төлөөллийг хамруулжээ.

Энэ үеэр чандмань эрдэнэ болсон усаа хайрлан хамгаалахтай холбоотой олон асуудлыг хэлэлцсэн байна. Иргэд олон нийтийн дунд тархаад байсан “Балга усны улаан нуурыг тусгай хамгаалалтаас чөлөөлж уул уурхайн компаниудад усыг ашиглуулна” гэх мэдээлэл нь худал цуурхал гэдгийг аймгийн удирдлагууд онцолсон байна. Ундны усаа хамгаалах, цаашлаад бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэхэд анхааран ажиллахаа тэд илэрхийлжээ.



Түүнчлэн Ханхонгор сумын Жаргалант багийн малчид иргэд цэнгэг усны ундарга болсон “Балга усны улаан нуураа” төр засгийн удирдлагуудтай хамтарч хамгаалсаар ирсэн, хойшид ч хамгаалахад бэлэн буйгаа илэрхийлж байна. Балга усны улаан нуурыг тойрсон 14 цооногийг шинээр бий болгосноор 35 булгийн ус ундарга ширгэсэн, мөн Улаан нуураас хойш холгүй орших “Нарийны гол” малчид, нутгийн иргэдийн ажигласнаар 1 жилд 6 удаа тасарсан зэрэг Жаргалант багийн ард иргэд цаашлаад Өмнөговьчууд усгүй болох аюул тулгарч болзошгүй тул аймаг орон нутгийн удирдлагууд анхааралдаа авах хэрэгтэйг сануулж байлаа.

Тэрбээр Өмнөговь аймгийн удирдлагууд малчид, иргэдийнхээ үзэл бодлыг сонсож, нутаг усаа хайрлан хамгаалахад нягт уялдаа холбоотой хамтран ажиллана гэдгээ мэдэгдлээ. Ингэхдээ “Балга усны улаан нуурыг тусгай хамгаалалтаас чөлөөлөөгүй” гэдгийг дахин онцолж байна.

Хуваалцах