Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Балж, Онон гол үерийн аюултай түвшинг 15 см даван үерлэж байна

Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу аялж, амарч, зугаалж яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Балж, Онон гол үерийн аюултай түвшинг 15 см даван үерлэж байна
Балж, Онон гол үерийн аюултай түвшинг 15 см даван үерлэж байна. Зураг: МҮОНРТ

2026 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн байдлаар Хэнтий нурууны зүүн хажуугаас усжих Хэрлэн /Өндөрхаан сум/, Хангай нурууны араас усжих Орхон, Хануй, өврийн Таац, Увс нуурын савын Намир зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-25 см нэмэгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар Туул /Лүн сум/, Сөгнөгөр, Хараа /Дархан/, Хэрлэн, /Мөнгөнморьт сум/, Байдраг /Бууцагаан сумын Баянбүрд баг/, Хөгшин Орхон, Онги /Сайхан-Овоо сум/, Хархираа /Тариалан сум/ зэрэг голууд үерийн түвшинг 5-20 см, Балж, Онон гол үерийн аюултай түвшинг 15 см даван тус тус үерлэж байна.

Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу аялж, амарч, зугаалж яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Хуваалцах