Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Балкан орчмын түүхэн дурсгалууд дэлхийн соёлын өвд бүртгэгджээ

ЮНЕСКО Балканы бүс нутагт байрладаг дундад зууны үеийн хэд хэдэн түүхэн дурсгалт газруудыг дэлхийн соёлын өвд бүртгэн авсан гэдгээ албан ёсоор зарлалаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Балкан орчмын түүхэн дурсгалууд дэлхийн соёлын өвд бүртгэгджээ
Балкан орчмын түүхэн дурсгалууд дэлхийн соёлын өвд бүртгэгджээ. Зураг: МҮОНРТ

ЮНЕСКО Балканы бүс нутагт байрладаг дундад зууны үеийн хэд хэдэн түүхэн дурсгалт газруудыг дэлхийн соёлын өвд бүртгэн авсан гэдгээ албан ёсоор зарлалаа. Европын орнуудад “Стечи” нэрээр алдаршсан булшны чулуунууд олноороо байрладаг эдгээр газрууд нь анх XII-XVI зууны үеэс үүсэл гаралтай гэдэг.

ЮНЕСКО-гийн тусгай архилогийн мэргэжилтэнгүүдийн тооцоолсноор Европ тивийн Босни Герцеговин, Серб, Монтенегро, Хорват зэрэг улсууд орших нийтдээ 135 газар нутагт эдгээр эртний түүхэн дурсгалууд тархан байрлаж байгаа юм. Хамгийн олон тооны дурсгалт булш, бунхан нь Босни Герцеговинд байдаг байна. Энэ улсад байгаа дурсгалт булшнуудын таган дээр хүндэтгэл үзүүлж, гараа өргөсөн баатар эрс дүрслэгдсэн байдгаас гадна хэдэн зуун жилийг өнгөрүүлсэн гэхэд тун сайн хадгалагдан үлдсэн байдгийг мэргэлжилтнүүд онцолжээ.

Эдгээр булшнуудыг дэлхийн түүхийн өвийн нэг хэсэг болгоход чухал нөлөө үзүүлсэн Боснийн Мортарийн их сургуулийн дундад зуун судлалын хүрээлэнгийн профессор Морислав Паламета “Стечи” нь Европ тивийн гэхээсээ илүүтэйгээр Боснийн соёлын өвийн нэг хэсэг хэмээн үзэх нь зөв болохыг цохон тэмдэглэсэн байна.

Хуваалцах