Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Баллистик пуужин хөөргөсөн нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчөөгүй гэв

Ираний гадаад хэргийн сайд Жавад Зариф тус улс балластик пуужин хөөргөсөн ч энэ нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шаардлагыг зөрчсөн хэрэг болохгүй гэдгийг дахин мэдэгдлээ.

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баллистик пуужин хөөргөсөн нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчөөгүй гэв
Баллистик пуужин хөөргөсөн нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчөөгүй гэв. Зураг: МҮОНРТ

Ираний гадаад хэргийн сайд Жавад Зариф тус улс балластик пуужин хөөргөсөн ч энэ нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шаардлагыг зөрчсөн хэрэг болохгүй гэдгийг дахин мэдэгдлээ. Тэрээр Канберрад айлчилж Австралийн гадаад хэргийн сайдтай уулзсаныхаа дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр ийнхүү мэдэгджээ.

Алсын тусгалтай пуужин хөөргөсөн нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 1929 дүгээр тогтоолыг зөрчиж байгаа ч энэ тогтоол хэдийнэ хүчингүй болсон гэдгийг тэрбээр сануулсан. Мөн одоо хүчин төгөлдөр байгаа Аюулгүйн зөвлөлийн 2231 дүгээр тогтоолд ийм балластик пуужингийн туршилт хийхийг хориглосон ч энд цөмийн цэнэгт хошуу тээх чадалтай болгон бүтээсэн гэж тодорхой зааж өгсөн.

Гэвч Иран улсын хөөргөсөн пуужинг ийм зориулалтаар бүтээгээгүй. Дээр нь цөмийн цэнэгт хошуу ч манай улсад байхгүй гэж хэлсэн байна.

Хуваалцах