Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Бамбар” цамхаг Японы хамгийн өндөр барилга болно

Бадамлан асаж буй галт бамбар мэт харагдах цамхгийн барих ажил 2027 онд дуусах төлөвтэй байна. 400 орчим метрийн өндөртэй энэ барилга Японы тэнгэр баганадсан барилгуудын хамгийн өндөр болох юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Бамбар” цамхаг Японы хамгийн өндөр барилга болно
“Бамбар” цамхаг Японы хамгийн өндөр барилга болно. Зураг: МҮОНРТ

Бадамлан асаж буй галт бамбар мэт харагдах цамхгийн барих ажил 2027 онд дуусах төлөвтэй байна. 400 орчим метрийн өндөртэй энэ барилга Японы тэнгэр баганадсан барилгуудын хамгийн өндөр болох юм.

Тус цамхгийн ажиглалтын тавцангаас Токио хотыг алган дээрээ тавьсан мэт харах боломжтойгоос гадна Фүжи уулын ойролцоох бүс нутаг ч үзэгдэх юм. Барилгын ихэнх талбайг албан тасалгааны зориулалтаар ашиглахаар төлөвлөж байгаагаас гадна дэлгүүр, зоогийн газрууд мөн байрлана.

Энэ цамхгийн өөр нэгэн онцлог нь Токиогийн метроны сүлжээний тав буудлын хажууд байрладаг. Өөрөөр хэлбэл Токиогийн хөл хөдөлгөөнтэй бүсэд баригдаж айна. Одоогоор Японы хамгийн өндөр барилга Осака хотод байрлах 300 метрийн өндөртэй АбеноХарукас юм. Гэхдээ шинэ цамхаг дээрх барилгаас хол илүү өндөр байх юм.

Хуваалцах