Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Бан Ги Мун дэлхийн залуучуудын төлөөлөлтэй уулзлаа

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун нарын зэрэг албан тушаалтнууд НҮБ-ын төв байранд энэ сарын 5-нд дэлхийн залуучуудын төлөөлөгчидтэй уулзлаа. Энэ уулзалтаар дэлхийн залуучуудын боловсрол, ажлын байр, эрүүл мэнд болон эрх ашгийг хамгаалах асуудлаар ярилцжээ.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бан Ги Мун дэлхийн залуучуудын төлөөлөлтэй уулзлаа
Бан Ги Мун дэлхийн залуучуудын төлөөлөлтэй уулзлаа. Зураг: МҮОНРТ

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун нарын зэрэг албан тушаалтнууд НҮБ-ын төв байранд энэ сарын 5-нд дэлхийн залуучуудын төлөөлөгчидтэй уулзлаа. Энэ уулзалтаар дэлхийн залуучуудын боловсрол, ажлын байр, эрүүл мэнд болон эрх ашгийг хамгаалах зэрэг асуудлаар ярилцжээ.

Бан Ги Мун хэлэхдээ, залуус бол өнөөгийн дэлхийн хамгийн олон бүрэлдэхүүнтэй бүлэг мөн. Та нарын харилцаа холбоо болон үйл ажиллагааны хэрэгсэл боломж аль ч үеэс сайн байгаа хэдий ч мөн л өмнө байгаагүй их сорилттой тулгарч байна. Тухайлбал, тэгш бус байдал улам ноцтой болж байгаа, цаг уурын өөрчлөлт болон байгаль орчин эвдэгдэж байна гэжээ.

Африк, Латин Америк, Европ, Азийн орны залуучуудын төлөөлөл болсон 1000 орчим хүн уг арга хэмжээнд оролцож, эмчилгээний нөхцөл боломжийг сайжруулах, охидод боловсрол хүртэх боломж олгох, хүчирхийллээс сэргийлэх болон гэмт хэргийг багасгахад НҮБ хэрхэн туслах зэрэг асуудлыг ярилцсан байна.

Түлхүүр үг:Бан Ги Мун
Хуваалцах